card

АНУ-ын 100 гаруй жилийн түүхтэй Johnson Controls компанийн Ансул (Ansul) брэнд нь дан усаар унтраах боломжгүй онцгой аюултай галыг маш богино хугацаанд үр дүнтэй унтрааж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах шийдлээрээ дэлхийд тэргүүлдэг юм. Ансул-ын гал унтраах төхөөрөмж, галын хор нь маш өндөр шалгуурыг давж UL, NFPA, USCG зэрэг стандартын шаардлагыг хангаж дэлхий нийтэд найдвартай шийдэл хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Мацүзакаяа ХХК нь 2023 оны 12 дугаар сараас Ансул брэндийн гал тогооны гал унтраах төхөөрөмж,  дунд болон том оврын зөөврийн галын хорын борлуулах, засвар үйлчилгээ хийх албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Бид нийтийн хоол үйлдвэрлэл, тансаг зэрэглэлийн ресторан, хоолны газруудаас эхлээд түлш түгээх станцууд, газрын тос хадгалах сав, химийн үйлдвэр, хүнд үйлдвэр, мэдээллийн серверийн өрөө зэрэг онц аюултай гал гарч, томоохон хэмжээний биет болон биет бус хохирол учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгцээ, шаардлагатай хэрэглэгчдэд  бүхий л төрлийн зөөврийн галын хор, төхөөрөмж санал болгож, засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой. Ансул брэндийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол үйлдвэрлэгчийн хуудсанд хандаарай https://www.ansul.com/ 

Шийдлүүд

Зөөврийн гал унтраагуур

ANSUL® Red line гал унтраах систем нь том хэмжээний гал гарах эрсдэл өндөртэй бүсүүдэд хамгийн тохиромжтой шийдэл юм.

Рестораны гал унтраах систем

ANSUL® рестораны гал унтраах систем нь ресторан болон худалдааны гал тогооны хэрэгцээнд зориулан тусгайлан бүтээгдсэн систем юм.

Гал унтраах хийн систем

Зөвхөн ус эсхүл нунтаг болон хөөсөн галын хор ашиглан унтраах боломжгүй нөхцөл байдалд зориулан бүтээгдсэн Ансул брэндийн Sapphire болон Inergen хийн гал унтраах суурин системийг санал болгож байна. Ансул үйлдвэрлэгчээс тусгайлан эрх авсан инженер, техникийн мэргэжилтнүүд галын эрсдэлийн үнэлгээ, галын системийн төлөвлөлт, суурилуулалт, засвар үйлчилгээг цогц байдлаар хийж, гүйцэтгэж байна.