Дугуйт галын хор
RED LINE дугуйт галын хор нь том хэмжээний галын аюул ихтэй талбайд байрлаж буй хүмүүс болон хөрөнгийг хамгаалахад хамгийн тохиромжтой сонголт юм. Үүнд: нисэх онгоцны буудал, ачилтын талбай, ган болон төмрийн үйлдвэр, шүршдэг будгийн бүхээг, түлшний үйлдвэр, хүн үйлдвэрлэлийн талбай зэрэг орно.
Энэхүү дугуйт галын хор нь гар галын хортой харьцуулахад илүү их бодисын багтаамжтай ч зөөвөрлөхөд хялбар бөгөөд 1 хүн ганцаараа ажиллуулах бүрэн боломжтой. Дугуйт галын хор нь олон төрлийн галын аюулаас дээд зэргээр хамгаалахын тулд хуурай химийн бодис эсвэл тусгай хуурай бодисын нунтагтай байдаг.
- Дугуйт гал унтраагчийн бүх хэсэг нь зэврэлтэд тэсвэртэй бүрхүүлтэй
- Стандарт дүүргэлттэй таг нь хорны даралттай байгаа эсэхийг илтгэнэ
- (FM) болон USCG зөвшөөрөгдсөн
- Хөнгөн цагаан цорго нь агентийн жигд, дугуй урсгалаар хангадаг
- UL/ULC жагсаалтад орсон
- 3 ANSUL гал унтраах хуурай бодистой: FORAY, Purple-K эсвэл PLUS-FIFTY C
- D ангилалын галд 2 төрлийн хуурай нунтаг байгаа (MET-L-X and LITH-X)
Ansul Red Line дугуйт галын хорыг ашиглах нь хэд хэдэн үе шаттай. Эдгээр галын хорыг томоохон хэмжээний гал гарgхад болон багтаамж ихтэй, зөөвөрлөхөд хялбар галын хор шаардлагатай байгууламжуудад ашиглана.
- Галын хорыг галаас аюулгүй ч галыг үр дүнтэй, хурдан унтраах зайд аваачна
- Битүүмжлэлийг эвдэхийн тулд зүүг татна
- Хоолойг бүтэн дэлгэх бөгөөд ямар нэгэн мушгирсан, орооцолдсон хэсэг байхгүй байгааг шалгана
- Цоргыг галын үүсвэр лүү чиглүүлнэ
- Бариулыг шахан галын хорыг цацна
- Галыг бүхэлд нь унтраахын тулд цоргыг хоёр тал руу савлуулан хэрэглэнэ