card
Nihon Trim ION Gracia
NIHON TRIMУсны технологийн шийдэлTrim эмчилгээний усны төхөөрөмж

TRiM ION GRACIA Эмчилгээний Усны Төхөөрөмж

11,300,000

Японы усны технологийн Nihon Trim компанийн үйлдвэрлэсэн ION Gracia нь хасах ион цэнэгтэй, ус төрөгчөөр баялаг, шүлтлэг ус гаргадаг гэрийн эмчилгээний төхөөрөмж. ION Gracia  Японы Эрүүл Мэнд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны эмнэлгийн төхөөрөмжийн 224AGBZX00024000 тоот сертификаттай бөгөөд усыг цахилгаан гүйдлээр задалж ионжуулан устөрөгч болон антиоксидантаар нэн баялаг ус гаргадаг гэрийн эмчилгээний усны аппарат. Иймд Трим төхөөрөмж нь зөвхөн ус цэвэршүүлэгч эсвэл шүүлтүүр биш юм.  

  • Угаалтуурын доор далд суурилдаг, өөр дээрээ Grohe брэндийн гоёмсог цорготой тул таны гэрт үзэмжтэй.
  • Төхөөрөмжнөөс гарах усыг амтлаг, нэн цэнгэг болгох үүднээс өөр дээрээ  12 тонн усыг 22 төрлийн нян, эмгэг үүсгэгч бичил биет, хлорын үлдэгдэл шүүх хүчин чадалтай шүүлтүүртэй.*
  • Трим төхөөрөмжийн шүүрний хугацаа дуусмагц дэлгэц дээр шүүр солих тэмдэг бүхий гэрэл асна.
  • Шүүр солих хугацаа: Жилд 1 удаа 
  • Шүүрний үнэ: 700,000₮ 
  • Суурилуулалт үнэгүй.

Жич: Монгол орны усны чанараас шалтгаалан Трим төхөөөрөмж рүү орох усыг нэн цэвэр байлгах үүднээс анхдагч шүүр нэмэлтээр давхар тавих шаардлагатай. Mitsubishi Cleansui MP02-01 цэвэршүүлэгчийг давхар суурилуулахыг санал болгож байна. 

 

 


Трим яагаад эмчилгээний төхөөрөмж гэж? Трим төхөөрөмж нь усыг цахилгаан гүйдлээр задлан ионжуулан устөрөгч, антиоксидантаар баялаг ус гаргадаг. Антиоксиданттай усыг тогтмол хэрэглэснээр хүний эрүүл мэндэд олон төрлийн ач тустайг олон судалгаагаар харуулсан байдаг.  

  • Бие дэх хүчил, шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх
  • Шүлтлэг өндөр тул хоолны шингэц, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах
  • Хүний бие дэх үрсэвсэлийг саармагжуулах
  • Хөгшрөлтийг удаашруулах
  • Хаван хөөж, хоргүйжүүлэх явцыг хурдасгах
  • Цусан дах сахарын хэмжээг зохистой хэмжээнд байлгахад дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

ION Gracia нь зөвхөн шүлтлэг ионжуулсан антиоксиданттай эмчилгээний ус гаргаад зогсохгүй цэвэршүүлсэн ус, хүчиллэг ус, энгийн крантны ус гаргадаг тул нэг дор 4 төрлийн усны төхөөрөмж юм.

  • Цэвэршүүлсэн ус: Хүний биед хортой 13 төрлийн нян бактерийг хориглосон JIS Японы стандарт байдаг. Энэ стандартыг хангах шүүлтүүрийг суурилуулж өгснөөр хамгийн чанартай цэвэршүүлсэн усыг гаргадаг. Хүүхдийн найруулдаг сүү, эм уухад хэрэглэнэ.
  • Хүчиллэг ус: Цэвэршүүлсэн усыг цахилгаанаар задлахад хүчилтөрөгч нэмэх цэнэг дээр ялгарч хүчиллэг ус бий болно. Энэ ус нь ариутгах чанар өндөр учир нүүрээ угаах, ариутгалын зорилгоор хэрэглэж болно.
  • Крантны ус: Цэвэршүүлсэн ус болон цахилгаанаар задлах шаардлагагүй гэсэн тохиолдолд тохируулга  хийгээд энгийн крантны усыг хэрэглэх боломжтой.

ION Gracia загвар нь өөр дээрээ Германы GROHE брэндийн загварлаг цорготой, угаалтуурын доор суурилуулагддаг тул таны гал тогооны үзэмжийг алдагдуулахгүй бөгөөд харин ч чимэх болно.