card
TRIM ION TI-9000 Эмчилгээний Усны Төхөөрөмж
NIHON TRIMУсны технологийн шийдэлTrim эмчилгээний усны төхөөрөмж

TRIM ION TI-9000 Эмчилгээний Усны Төхөөрөмж

8,000,000

Японы усны технологийн Nihon Trim компанийн үйлдвэрлэсэн ION TI-9000 төхөөрөмж нь хасах ион цэнэгтэй, ус төрөгчөөр баялаг, шүлтлэг ус гаргадаг гэрийн эмчилгээний төхөөрөмж. ION TI-9000 нь  Японы Эрүүл Мэнд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны эмнэлгийн төхөөрөмжийн 21500BZZ00119000 тоот сертификаттай бөгөөд усыг цахилгаан гүйдлээр задалж ионжуулан устөрөгч болон антиоксидантаар нэн баялаг ус гаргадаг гэрийн эмчилгээний усны төхөөрөмж. Иймд Трим төхөөрөмж нь зөвхөн ус цэвэршүүлэгч эсвэл шүүлтүүр биш юм.  

  • Устөрөгчөөр баялаг шүлтлэг эмчилгээний ус гаргана.
  • Их бие ил бөгөөд зориулалтын жижиг цоргоны тусламжтай ус гаргана.
  • Трим төхөөөрөмж өөр дээрээ 22 төрлийн нян, эмгэг үүсгэгч бичил биет, хлорын үлдэгдэл шүүх шүүртэй (12,000л ус шүүх хүчин чадалтай)  
  • Шүүрний хугацаа дуусмагц дэлгэц дээр шүүр солих тэмдэг бүхий гэрэл асна.
  • Шүүр солих хугацаа: Жилд 1 удаа, Үнэ: 700,000₮ 
  • Суурилуулалт үнэгүй.

Жич: Монгол орны усны чанараас шалтгаалан Трим төхөөөрөмж рүү орох усыг нэн цэвэр байлгах үүднээс анхдагч шүүр нэмэлтээр давхар тавих шаардлагатай тул Mitsubishi Cleansui MP02-01 цэвэршүүлэгчийг давхар суурилуулахыг санал болгож байна. 

 

 


Трим яагаад эмчилгээний төхөөрөмж гэж? Трим төхөөрөмж нь усыг цахилгаан гүйдлээр задлан ионжуулан устөрөгч, антиоксидантаар баялаг ус гаргадаг. Антиоксиданттай усыг тогтмол хэрэглэснээр хүний эрүүл мэндэд олон төрлийн ач тустайг олон судалгаагаар харуулсан байдаг.  

  • Бие дэх хүчил, шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх
  • Шүлтлэг өндөр тул хоолны шингэц, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах
  • Хүний бие дэх үрсэвсэлийг саармагжуулах
  • Хөгшрөлтийг удаашруулах
  • Хаван хөөж, хоргүйжүүлэх явцыг хурдасгах
  • Цусан дах сахарын хэмжээг зохистой хэмжээнд байлгахад дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

ION TI-9000 нь зөвхөн антиоксиданттай эмчилгээний ус гаргаад зогсохгүй цэвэршүүлсэн ус, хүчиллэг ус, энгийн крантны ус гаргадаг тул нэг дор 4 төрлийн усны төхөөрөмж юм.

  • Цэвэршүүлсэн ус: Хүний биед хортой 13 төрлийн нян бактерийг хориглосон JIS Японы стандарт байдаг. Энэ стандартыг хангах шүүлтүүрийг суурилуулж өгснөөр хамгийн чанартай цэвэршүүлсэн усыг гаргадаг. Хүүхдийн найруулдаг сүү, эм уухад хэрэглэнэ.
  • Хүчиллэг ус: Цэвэршүүлсэн усыг цахилгаанаар задлахад хүчилтөрөгч нэмэх цэнэг дээр ялгарч хүчиллэг ус бий болно. Энэ ус нь ариутгах чанар өндөр учир нүүрээ угаах, ариутгалын зорилгоор хэрэглэж болно.
  • Крантны ус: Цэвэршүүлсэн ус болон цахилгаанаар задлах шаардлагагүй гэсэн тохиолдолд тохируулга  хийгээд энгийн крантны усыг хэрэглэх боломжтой.