card

Үйл ажиллагааны төрөл

Architectural Design, Urban Planning design
Барилгын зураг төсөл, Хот төлөвлөлт

Хэрэглэгчийн бодол, төсөөллийг бодит мэт дүрсэлж харуулах ажил бол зураг төсөл гаргах юм. Байшин хаус, орон сууц, оффис, сургууль, зочид буудал, жижиг хотхоноос эхлээд хот төлөвлөлт хүртэлх хэмжээнд хэрэглэгчийн хүсэл шаардлага болон хэрэгжүүлэх гэж буй төсөлд нь нэмэлт үнэ цэнийг бий болгож хамгийн зөв зохистой хариулт, шийдлийг санал болгоно.

Interior Design, Landscape Design
Интерьер дизайн, ландшафт дизайн

Интерьер дизайн нь хүн ба орчинд ээлтэй байхаас гадна, үзэмж болоод тав тухыг хамтад нь төлөвлөсөн дотоод орчны дизайныг бодит болгохын тулд олон талын мэдлэг, арвин туршлага, төсөөллийн ба техникийн ур чадвар шаарддаг. Харин бид “Дизайн ба үйлдвэрлэл” хэмээх суурь зарчмыг баримтлан зураг төсөл гаргах, зөвлөгөө өгөх ажлаас эхлээд барилгын ажил гүйцэтгэл хүртэлх цогц үйлчилгээг үзүүлж байна.

Ландшафт дизайн бол байгаль, түүх, газрын байдал, цаг уур, биологийн олон янз байдал, усны эргэлт зэрэг олон хүчин зүйлийн үнэлгээ хийж дүгнэлт гаргаад, хүн ба хүрээлэн буй орчинд ээлтэй, амралт, тайвшралыг өгч чадах мөн өгүүлэмжтэй орон зайн төлөвлөлт, зураг төсөл боловсруулах ажлыг хэлнэ. Бид мастер төлөвлөгөөнөөс эхлээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хүртэлх тухайн газрын онцлогийг бүрэн илэрхийлж чадсан хамгийн зөв шийдэл, дизайныг танд санал болгох болно.

Үүнд:

  • Талбай, салхилж зугаалах газар, задгай талбайн төлөвлөлт, дизайн
  • Хотын цэцэрлэгт хүрээлэн, гудамж зам, сургуулийн талбайн төлөвлөлт, дизайн
  • Ландшафтын дизайн хийх зааварчилгаа өгөх, ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө гаргах
  • Байгал орчны судалгаа, биологийн олон янз байдлын суурь судалгаа

Interior work, Exterior work
Гадна, дотор заслын ажил

Дотор заслын ажилдаа аюулгүй, баталгаатай материалыг ашиглахын сацуу, урт удаан хугацаанд ая тухтай өнгөрөөх орон зайг бүтээх зураг төсөл боловсруулалтаас эхлээд заслын ажил гүйцэтгэл хүртэлх үйлчилгээг хэрэглэгч та бүхэнд санал болгоё.

Гадна заслын ажилдаа Японд, мөн бусад улс орнуудад өргөнөөр хэрэглэгддэг аюулгүй, өндөр чанартай материалыг ашигладаг бөгөөд хийсэн ажил, бүтээл маань олон жил анхны байдал, үзэмжээ хадгалдаг байгаасай хэмээн чанартай, алдаагүй гүйцэтгэхийг зорьдог.

Construction work
Барилга угсралт

Зураг төсөл боловсруулалтаас эхлээд барилгын ажил хүртэлх Нэгдсэн цогц үйлчилгээгээр дамжуулж хэрэглэгчийн хүсэл мөрөөдлийг бодит ажил хэрэг болгохын төлөө хичээн ажиллана. Барилгатай холбоотой бүхий л асуудлыг шийдэж, аюулгүй, баталгаатай, өндөр чанартай барилга байгууламж барина.