card
TRIMУсУс ионжуулагч

TRiM ION TI-9000 /Ус ионжуулагч аппарат/

Хасах ион цэнэгтэй, шүлтлэг, устөрөгчөөр баялаг ус үйлдвэрлэгч төхөөрөмж. Усыг цахилгаан гүйдлээр задлан ионжуулдаг бөгөөд энэ нь ходоод гэдэсний эмгэг, хямралыг сайжруулахад маш сайн үр дүнтэй гэдэг нь нотлогдсон төдийгүй эрдэс баялагтай ионжуулсан усыг бий болгох эмчилгээний аппарат.

  • Бусад шүлтлэгжүүлэгч төхөөрөмжид байхгүй үйлдэл болох устөрөгчөөр давхар баяжуулдагаараа онцлог давуу талтай.
  • Их бие ил бөгөөд зориулалтын жижиг цоргоны тусламжтай ус гаргана.
  • Хүчин чадал: 12,000л ус цэвэршүүлэх хүчин чадалтай.
  • Филтерийн хугацаа дуусмагц дэлгэц дээр филтер солих тэмдэг бүхий гэрэл асна.
  • Филтер солих хугацаа: Жилд 1 удаа, Солих филтерийн үнэ: 980,000₮,(Ус цэвэршүүлэгч Cleansui MP02-1 дагалдана. http://matsuzakaya.mn/product/163739),

Үнэ: 8,100,000

Суурилуулалт үнэгүй.


  • Ионжуулсан ус: Трим төхөөрөмж нь усанд агуулагдах хлор, хар тугалга зэрэг хүний биед хортой зүйлүүдийг устгаж усаа цэвэршүүлээд, цэвэршүүлсэн усаа цахилгаанаар задалж устөрөгчөөр баялаг шүлтлэг усыг гаргадаг. Аяганд жижиг жижиг бөмбөлөг байгаа нь харагдана. Энэ нь устөрөгчийн бөмбөлгүүд юм. Ходоод гэдсийг цэвэрлэж, ходоодны үйл ажиллагааг сайжруулахаас гадна өтгөн хаталтыг зогсооно.
  • Цэвэршүүлсэн ус: Хүний биед хортой 13 төрлийн нян бактерийг хориглосон JIS Японы стандарт байдаг. Энэ стандартыг хангах шүүлтүүрийг суурилуулж өгснөөр хамгийн чанартай цэвэршүүлсэн усыг гаргадаг. Хүүхдийн найруулдаг сүү, эмний усанд хэрэглэнэ.
  • Хүчиллэг ус: Цэвэршүүлсэн усыг цахилгаанаар задлахад хүчилтөрөгч нэмэх цэнэг дээр ялгарч хүчиллэг ус бий болно. Энэ ус нь ариутгах чанар өндөр учир угаах юманд мөн нүүрээ угаахад хэрэглэж болно.
  • Крантны ус: Цэвэршүүлсэн ус болон цахилгаанаар задлах шаардлагагүй гэсэн тохиолдолд тохируулга  хийгээд энгийн крантны усыг хэрэглэх боломжтой.

TRIM усанд агуулагдах УСТӨРӨГЧ-ийн чадал: TRIM ус болон цэвэр усны ялгаа нь TRIM усанд цахилгаан дамжуулснаар үүсэх устөрөгчийн хэмжээ юм. Устөрөгч нь хүний биеийн хүчиллэгийг саармагжуулах чадвартай ба үүгээрээ хүчиллэгийн балансыг тэнцвэржүүлж өгдөг. Устөрөгч нь хүчилтөрөгчтэй нэгдэж ус болоод өвчлөл, хөгшрөлтийг үүсгэх идэвхитэй хүчилтөрөгчөөс хамгаалдаг.

Таны гал тогооны шинэ загварыг тодорхойлно.