Бэлэн ханын обой (Eijffinger)
Цэвэр ариун цагаан өнгө, мөнгөлөг туяаны төгс уусалт...
Нидерландын алдарт Eijffinger брэндийн шинэ "PIP STUDIO 6" цуглуулгаас орон зайг илүү цэлгэр, гэрэлтэй бөгөөд дээд зэргийн эрхэмсэг харагдуулах рулон обойг танилцуулж байна.
Энэхүү загвар нь зөөлөн цагаан болон крем суурь өнгөн дээр үлгэрийн мэт уран сэтгэмжит навчсын хээг мөнгөлөг саарал өнгөөр урласан. Гадаргуу нь үл ялиг металик гялалзсан туяатай тул өрөөг маш саруул, орчин үеийн атлаа классик, тансаг уур амьсгалтай болгоно.
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй:
- Код 333110
- Загвар: Металик чамин туяатай, уран сэтгэмжит навчны хээ
- Өнгө: Орон зайг улам цэлгэр харагдуулах цагаан, крем болон мөнгөлөг саарал
- Хэмжээ: Урт 10 м × Өргөн 0.52 м (1 рулон)
- Material: Нэхмэл бус — дээд зэргийн чанартай, бат бөх.
Техникийн давуу талууд:
- Гэрэлтсэн, саруул харагдац: Metallic/shiny гадаргуу нь байгалийн болон гэрлийн тусгалыг маш гоёмсог ойлгож, өрөөг улам гэрэлтэй болгоно.
- Суурилуулалт маш хялбар: Ханандаа цавуугаа түрхээд л шууд наадаг тул сунахгүй, агшихгүй, залгаас нь маш цэвэрхэн таарна. (Хээ давтамж: 53 см)
- Өнгө гандахгүй: Нарны гэрэлд удаан хугацаанд өнгө, гялалзалтаа алдахгүй анхны хэвээрээ байна.
- Эрүүл мэндэд аюулгүй: Чийг хуримтлуулахгүй, амьсгалдаг материалтай тул ханын мөөгөнцөр үүсэх эрсдэлийг багасгана. Европ стандартын экологийн шаардлагыг бүрэн хангасан.
Интерьерийн зөвлөгөө: Энэхүү цагаан, крем суурьтай чамин обой нь унтлагын өрөө, зочны өрөө болон үүдний хэсгийг бүхэлд нь наахад орон зайг маш цэвэрхэн, цэлгэр, амар амгалан харагдуулдаг тул ямар ч төрлийн тавилгатай төгс зохицно.


