card
NIHON TRIMУсны технологийн шийдэлTrim эмчилгээний усны төхөөрөмж

TRiM ION NEO Эмчилгээний усны төхөөрөмж

7,900,000

Японы усны технологийн Nihon Trim компанийн үйлдвэрлэсэн ION NEO төхөөрөмж нь хасах ион цэнэгтэй, ус төрөгчөөр баялаг, шүлтлэг ус гаргадаг гэрийн эмчилгээний төхөөрөмж. ION Neo нь  Японы Эрүүл Мэнд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны эмнэлгийн төхөөрөмжийн 221AGBZX00290000 тоот сертификаттай бөгөөд усыг цахилгаан гүйдлээр задалж ионжуулан устөрөгч болон антиоксидантаар нэн баялаг ус гаргадаг гэрийн эмчилгээний усны төхөөрөмж. Иймд Трим төхөөрөмж нь зөвхөн ус цэвэршүүлэгч эсвэл шүүлтүүр биш юм.  

  • Усыг цахилгаан гүйдлийн тусламжтайгаар задалж устөрөгчөөр баялаг шүлтлэг эмчилгээний ус гаргана.
  • Их бие ил бөгөөд зориулалтын жижиг цоргоны тусламжтай ус гаргана.
  • Төхөөрөмжнөөс гарах усыг амтлаг, нэн цэнгэг болгох үүднээс 2 давхар шүүлтүүрээр шүүнэ.
    1. Трим төхөөөрөмж өөр дээрээ 22 төрлийн нян, эмгэг үүсгэгч бичил биет, хлорын үлдэгдэл шүүх шүүртэй (7,000л ус шүүх хүчин чадалтай)  
    2. Монгол орны усны чанараас шалтгаалан усыг давхар шүүх шаардлагатай тул 55,000 л ус цэвэршүүлэх хүчин чадалтай Mitsubishi Cleansui MP02-01 http://matsuzakaya.mn/product/163739  цэвэршүүлэгч  үнэгүй дагалдана
  • Шүүрний хугацаа дуусмагц дэлгэц дээр шүүр солих тэмдэг бүхий гэрэл асна.
  • Шүүр солих хугацаа: Жилд 1 удаа, Үнэ: 1,300,000₮ (2 давхар шүүлтүүр)

Суурилуулалт үнэгүй.

 


 

Трим яагаад эмчилгээний төхөөрөмж гэж? Трим төхөөрөмж нь усыг цахилгаан гүйдлээр задлан ионжуулан устөрөгч, антиоксидантаар баялаг ус гаргадаг. Антиоксиданттай усыг тогтмол хэрэглэснээр хүний эрүүл мэндэд олон төрлийн ач тустайг олон судалгаагаар харуулсан байдаг.  

  • Бие дэх хүчил, шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх
  • Шүлтлэг өндөр тул хоолны шингэц, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах
  • Хүний бие дэх үрсэвсэлийг саармагжуулах
  • Хөгшрөлтийг удаашруулах
  • Хаван хөөж, хоргүйжүүлэх явцыг хурдасгах
  • Цусан дах сахарын хэмжээг зохистой хэмжээнд байлгахад дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

ION NEO нь зөвхөн шүлтлэг ионжуулсан антиоксиданттай эмчилгээний ус гаргаад зогсохгүй цэвэршүүлсэн ус, хүчиллэг ус, энгийн крантны ус гаргадаг тул нэг дор 4 төрлийн усны төхөөрөмж юм.

  • Цэвэршүүлсэн ус: Хүний биед хортой 13 төрлийн нян бактерийг хориглосон JIS Японы стандарт байдаг. Энэ стандартыг хангах шүүлтүүрийг суурилуулж өгснөөр хамгийн чанартай цэвэршүүлсэн усыг гаргадаг. Хүүхдийн найруулдаг сүү, эм уухад хэрэглэнэ.
  • Хүчиллэг ус: Цэвэршүүлсэн усыг цахилгаанаар задлахад хүчилтөрөгч нэмэх цэнэг дээр ялгарч хүчиллэг ус бий болно. Энэ ус нь ариутгах чанар өндөр учир нүүрээ угаах, ариутгалын зорилгоор хэрэглэж болно.
  • Крантны ус: Цэвэршүүлсэн ус болон цахилгаанаар задлах шаардлагагүй гэсэн тохиолдолд тохируулга  хийгээд энгийн крантны усыг хэрэглэх боломжтой.