card
Ханын цаас, өнгөлгөөEijffinger

Бэлэн ханын обой (Eijffinger)

468,000

Зөөлөн ягаан өнгөний уянга, матт гадаргуугийн тансаг мэдрэмж... 

Нидерландын алдарт Eijffinger брэндийн бэстселлер цуглуулгуудын нэг "PIP STUDIO 5"-ийн хамгийн романтик, чамин рулон обойг танилцуулж байна.

Энэхүү загвар нь зөөлөн ягаан өнгөний суурь дээр хаврын уур амьсгалыг илэрхийлсэн шувууд, цэцэгс, навчны хээг уран нарийн дүрсэлснээрээ онцлог юм. Хамгийн гол нь матт (гялалзахгүй) бөгөөд гар хүрэхэд мэдрэгдэх биетэй, торгомсог барзгар бүтэцтэй (structure/texture) тул ханыг маш дулаахан, классик уур амьсгалтай, уран зураг мэт үнэ цэнтэй харагдуулна.

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй:

  • Код: 300111
  • Загвар: Матт бүтэцтэй, шувууд болон цэцэгсийн урсгал хээ
  • Өнгө: Хэзээ ч уйдамгүй зөөлөн ягаан суурьтай, олон өнгөт хээ
  • Хэмжээ: Урт 10 м × Өргөн 0.52 м (1 рулон)
  • Материал: Нэхмэл бус— сунахгүй, агшихгүй дээд зэргийн чанар.

Техникийн давуу талууд:

  • Тансаг матт бүтэц: Matt, structure гадаргуу нь гэрлийн ойлтыг сарниулж, ханын жижиг өөг маш сайн далдлах бөгөөд дээд зэргийн тухтай орчныг бүрдүүлнэ.
  • Суурилуулалт маш хялбар: Ханандаа цавуугаа түрхээд л шууд наадаг технологи). Сунаж агшихгүй тул хээ тааруулахад маш цэвэрхэн, залгаасгүй мэт орно. (Хээ давтамж: 64 см)
  • Өнгө гандахгүй: Нарны гэрэл болон өдөр тутмын хэрэглээнд өнгөө алдахгүй, бат бөх чанартай.
  • Эрүүл мэндэд аюулгүй: Амьсгалдаг материалтай тул хананд чийг хуримтлуулахгүй, мөөгөнцөр үүсэхээс сэргийлнэ. VOC бага ялгаруулдаг экологийн Европ стандарттай.

Интерьерийн зөвлөгөө: Энэхүү зөөлөн ягаан өнгөтэй, шувуудтай обой нь охидын өрөө, унтлагын өрөө эсвэл гэрийнхээ онцлох хэсгийг маш зөөлөн, романтик, тухлаг уур амьсгалтай болгоход хамгийн төгс сонголт байх болно.