card
Рестораны гал унтраах системANSUL

PIRANHA хос агенттай гал унтраах систем

PIRANHA давхар агенттай гал унтраах систем нь хоёр төрлийн гал унтраагч агентын гал унтраах хамгийн сайн шинж чанаруудыг /галыг богино хугацаанд унтрааж аюулгүй болгох нойтон химийн бодис болон гадаргууг богино хугацаанд хөргөх чадвартай ус./ нэгтгэсэн систем юм. Энэхүү систем нь энгийн болон тансаг хоолны газар, түргэн хоолны сүлжээ ресторан, тогоочийн сургууль, спорт цогцолбор, стадион, дөрөв болон таван одтой зочид буудал зэрэг байгууламжуудыг хамгаалалтаар хангадаг бүтээгдэхүүн юм. PIRANHA нь зах зээлд буй цор ганц давхар агенттай /ус+бодис/ гал унтраах систем бөгөөд дан агенттай бүх системүүдээс үзүүлэлтээрээ харьцангуй давуу юм. Энэхүү систем нь галыг богино хугацаанд унтраах PRX шингэн бодисыг цацан галыг унтраасныхаа дараа ус цацаж гадаргууг маш богино хугацаанд хөргөдөг. 

Туршилтаар үзхэд PIRANHA давхар агенттай гал унтраах систем нь дан агенттай системтэй харьцуулахад 2 дахин том талбайд хүрч, гадаргууг 15 дахин хурдан хөргөсөн бөгөөд 60%-иар бага химийн бодис ашиглан галыг унтраасан байна.


  • UL болон ULC жагсаалтад орсон – UL 300-ийн шаардлагыг хангасан
  • Бүх аюулаас хамгаалах хоёр төрлийн цорготой
  • Галыг богино хугацаанд унтраана
  • Найдвартай ажиллагаа
  • СЕ тэмдгэлгээтэй
  • Дахин гал гарахаас сэргийлсэн хөргүүртэй
  • Давхар агент
  • Гүйцэтгэлийг сайжруулсан агент
  • Гал тогооны харагдах байдалд сөргөөр нөлөөлөхгүй
  • Өөх тостой холбоотой галыг унтраан аюулгүй болгох
  • Рестораны бүх төрлийн галын аюулд зориулан бүтээгдсэн

Ansul Piranha Fire Suppression System