card
Рестораны гал унтраах системANSUL

R-102 гал унтраах систем

ANSUL R-102 гал унтраах систем нь ANSULEX бага Ph шингэн бодис бүхий өндөр үр дүнтэй загвараар бүтээгдсэн. ANSULEX нь галыг маш богино хугацаанд унтраан гадаргууг хөргөдөг бөгөөд өндөр нягтаршилтай тунадсаар бүрхүүл үүсгэн дахин гал гарахаас сэргийлдэг. R-102 систем нь агааржуулагч төхөөрөмжтэй холбоотой хэсгүүд буюу хиншүү сорогч, агааржуулалтын хоолой, шүүлтүүр зэргийг хамгаалах зориулалтаар зохион бүтээгдсэн. Үүнээс гадна тосноос салгах туслах төхөөрөмж болон төрөл бүрийн шарах хэрэгслийг хамгаалдаг. Энэхүү систем нь түргэн хоолны сүлжээ, жижиглэнгийн худалдааны талбай, нийтийн хоолны газар, зөөврийн хоолны машин, зочид буудал, казино, цэнгэлдэх хүрээлэн, сургууль, эмнэлэг гэх мэт байгууламжуудын гал тогооны хэсэгт тохиромжтой.


  • UL болон ULC жагсаалтад орсон – UL 300-ийн шаардлагыг хангасан
  • Цэнэглэхэд хялбар
  • LPS1223
  • ABS болон CE стандартыг хангасан
  • Бага Ph-тэй бодис
  • Зэвэрдэггүй ган хайрцагтай
  • Нью Йорк хотын Зөвшөөрлийн гэрчилгээтэй
  • 5 жилийн баталгаат хугацаатай

R-102 Restaurant Fire Suppression System