“Sangetsu – Authorized Distributor” сертификат гардан авсан

Японы дотор заслын материал үйлдвэрлэгч Sangetsu Corporation нь 1953 онд үүсгэн байгуулагдсан, Америк,  Сингапур, Хятадад салбар компанитай корпораци юм.

Sangetsu Corporation нь хаус, орон сууц, орон сууцны бус барилгын салбар гээд өргөн хүрээнд хүмүүсийн амьдралд хэрэглэгдэх ханын материал (Японы дотоодын зах зээлийн 50 хувийг эзэлдэг), шалны материал, даавуун материал (хөшиг, сандалны материал)-д төвлөрч шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, зах зээлд нэвтрүүлэлт, худалдааг эрхлэн явуулдаг.

Мацүзакаяа компани нь 2020 оны 4 сард, 2021 оны 4 сард “Sangetsu” брэндийн бүтээгдэхүүнийг “Монголд борлуулах эрх”-ийг тус корпорациас сертификатаар баталгаажуулан авсан билээ.