card

Захирлын мэндчилгээ

Мацүзакаяа компанийн эрхэм харилцагч үйлчлүүлэгчид, дотоод гадаадын хамтрагч байгууллагууд, хамтран ажиллагсад Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Арав гаруй жилийн турш бидэнтэй хамт байсанд халуун талархал дэвшүүлье.

Мацүзакаяа компани нь 2012 оноос Япон улсын Мацүзакаяа Кэнзай ХХК-ийн 100% хөрөнгө оруулалттайгаар тус компанийн охин компани болж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсанаас хойш ”Бүтээлч байдал ба Бодитоор хэрэгжүүлэх чадвар” хэмээх Төв компанийн урианд тулгуурлан зохиосон Компанийн философи болох “Илүү чанартай, найдвартай бараа, технологи, үйлчилгээг хүргэж үйлчлэх”-ээр тэмүүлэн ажиллаж байна. Бид Монголын хэрэглэгч, харилцагч Та бүхэнд хувь нэмрээ оруулах ёстой хэмээн бодож Барилгын материал худалдаалахаас эхлээд Интерьер дизайны зураг төсөл, барилгын дотор заслын ажлуудыг гүйцэтгэж ирсэн билээ.

Мацүзакаяа компани үүсгэн байгуулагдсанаас хойш Та бүхнийхээ дэмжлэг, хамтын харилцааны тусламжтайгаар одоо 10 дахь жилтэйгээ золгох гэж байна.

Монголдоо бид шилдэг түнш байгууллага болохыг зорьж, өөрийн үйлчилгээгээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжид бүрэн дүүрэн нийцүүлэхээс гадна, төвийн бүсэд төвлөрсөн үйл ажиллагаа явуулж, төвийн бүс цаашлаад Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажилласаар байх болно.

Бид  “Үнэнч шударга, Эелдэг найрсаг, Чин сэтгэл”, мөн “Талархсан сэтгэл”-ээ үргэлж тээн ажлаа хийдэг гэдэгт Та бүхэн итгэлтэй байж болно. Ирээдүйд эдгээр хүсэл зориг, санаа сэтгэлээ өөрчлөхгүйгээр, өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагыг үйл ажиллагааныхаа цөм болгож, шилдэг түнш байгууллагын хувиар үйлчилгээний чанараа дээшлүүлэхийн тулд байнгын өсөлт, шинэчлэлийг хийсээр байх болно.


Та бүхний дэмжлэг туслалцаанд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье.

Мацүзакаяа компанийн цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

Ямамото Масаши
Ерөнхий захирал